admin

Switch to desktop Register Login

Эхлэл

   Захиралын мэндчилгээ
 
Глобал Удирдагч Дээд Сургуулийн нийт эрдэмтэн багш, ажилагсад,оюутан суралцагчид, төгсөгчид,эцэг эх,хамтын ажиллагаатай сургууль , байгууллагын хамт олон, иргэд та бүхнийхээ сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд чинь өндөр амжилтыг ерөөн мэндчилж байна.                                                                                                                               
”Бид дэлхийн иргэдийг бэлтгэнэ” уриан дор ажиллаж суралцагчиддаа олон улсын жишиг, хандлагад нийцсэн боловсрол, мэргэжил олгож байгаа манай сургууль анх эдийн     засгийн салбарт 10-аадхан хөтөлбөрийн   хүрээнд сургалтаа явуулж байсан бол сүүлийн жилүүдэд цар хүрээгээ тэлж Анагаах ухааны салбар, Хүмүүнлэгийн салбар мөн түүнчлэн дипломын дараах сургалт буюу магистрын хөтөлбөрөөр сургалтаа явуулж байна.                                                                          
Манай  сургуулийн багшлах бүрэлдэхүүний дотор эрдмийн зэрэг цолтой багшийн эзлэх хувийн жин өсч, ая тухтай суралцах орчин нөхцөл бүрдэж ,суралцагсадын тоо жилээс жилд өсөж ирлээ.                           
Мөн гадаад хамтын ажиллагаа өргөжин хөгжиж АНУ, БНСУ, Тайваний их дээд сургуулиудтай 2+2 болон улиралын оюутан солилцоо,оюутны дадлагын хөтөбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь тус сургууль төгсөгчдийн үнэлэмжийг улам нэмэгдүүлж байна. Бид цаашдаа Монголын хувийн хэвшлийн шилдэг их сургуулийн нэг болж хөгжинө гэдэг итгэл дүүрэн байна.  
Монголын ирээдүй болсон залуу үеийнхэндээ өөртөө болон улс эх орондоо ихийг бүтээх түүнчлэн дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулж идэвхитэй, зорилготой, үр бүтээлтэй сурч, ажиллаж, амьдрах хүсэл мөрөөдлөө биелүүлэх сонголтыг олгож байгаадаа манай хамт олон баяртай байна.

 Глобал Удирдагч Дээд сургуулийн захирал Л.Батмөнх

Copyright © 2014 Глобал Удирдагч Дээд Cургууль

Top Desktop version