

“MИНИЙ БАХАРХАЛ –МИНИЙ ЭХ ОРОН” СЭДЭВТ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Глобал Удирдагч дээд сургуулийн нийт эх оронч, үндэсний үзэлтэй оюунлаг, авьяаслаг оюутан залуусын дунд Монгол Улс Тунхагласны 87 жилийн ойн баярыг тохиолдуулан үндэсний ёс заншил, өв соёл, түүх дурсгалаараа хамтдаа бахархаж дуу хоолойгоо нэгэн дор нэгтгэх, мөн оюутан залуусын эх оронч үзлийг сэргээх, эх орноороо бахархах сэтгэлийг төрүүлэх, монголын түүх, соёл уламжлал, зан заншлын утга, ач холбогдлыг бусдад ойлгуулан таниулах, тэдний илтгэх ярих, үзэл бодлоо илэрхийлэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой тэмцээн болж өнгөрлөө.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Глобал удирдагч институтын ерөнхий менежер, “Парламентын мэтгэлцээн”-ний 2009 оны аварга илтгэгч, 2010 оны Үндэсний уран илтгэгч Б.Мягмаржаргал, “Өглөөний хүн”ТББ-ын тэргүүн Буянтогтох, “Илгэх урлагийн цагаан толгой” номын зохиогч Буянтогтох нар дараах журмаар шүүн шалгаруулав.
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг ханган ГУДС-ийн нийт 24 уран илтгэгч нар өрсөлдөн илтгэснээс
“Миний бахархал-Миний эх орон” сэдэвт илтгэлийн тэмцээний шалгаруулалтаас харахад 1-р ангийн оюутнууд шагналт байруудыг эзэлсэн нь ГУДС-ийн “Оюуны индэр” клубын үйл ажиллагаа амжилттай сайн явагдаж байгаа гэж ойлгогдохоор байна.
Ийнхүү тус тэмцээнд идэвхитэй оролцсон нийт оюутан залуус болон “Оюуны индэр” клубыг удирдан ажилладаг Ц.Мөнхбаатар багш түүний клубын гишүүдэд сургуулийн захиргаанаас талархал илэрхийлж байна.

2011 оны 11-р сарын 25-ны өдөр ГУДС-ийн багш, оюутнууд улс тунхагласны 87 жилийн ойг угтан “ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” өдөрлөг зохион байгуулан хамт олноороо идэвхитэй оролцлоо. Монголчууд бид өвөг дээдсээсээ өвлөн авсан үндэсний хувцсаараа бахархах,үндэсний бахархалыг төрүүлэх зорилгоор үндэсний хувцсаараа гоён ирсэн багш хичээлээ зааж,үндэсний хувцасны загварыг үзүүлэхүйц гоёсон оюутан залуусын нэг өдрийн хичээл тун ч сонирхолтой өнгөрөв.Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд “Миний бахархал-Миний эх орон” сэдэвт уран илтгэлийн тэмцээнийг ГУДС-ийн “Оюуны индэр” клуб санаачлан амжилттай зохион байгуулан өнгөрөөв.

2011 оны 11-р сарын 4нд ГУДС-тай хамтран ажилладаг MING CHUAN их сургуулийн дэд захирал NATHAN LUI, гадаад харилцааны ажилтан IVY LIN нар нийт оюутнуудад “2+2 хөтөлбөр” ба Тайвань улсад тэтгэлэгтэйгээр суралцах боломжуудын тухай лекц уншиж , оюутнуудын сонирхсон асуултад хариулан чөлөөт ярилцлага хийв.
Мөн 2011 оны 11-р сарын 11-нд BLACK HILL их сургуулийн гадаад харилцааны ажилтан BRAIN MORE АНУ-д улсад суралцах боломжуудын талаар оюутнуудад илтгэл тавьж, гэрээний дагуу шилжин суралцаж буй оюутнуудад 2+2 хөтөлбөрийн давуу талуудын тухай бодит мэдээлэл өгч цаашид хамтран ажиллах хэлэлцээрээ бататгав.
@2011 Глобал Удирдагч Дээд Сургууль